Хамгийн энгийн гар утас буюу John’s Phone хэмээх утас худалдаанд гарчээ.
Энэ утас нь мессэж явуулах боломжгүй, зураг авдаггүй, хөгжим
сонсдоггүй, ер нь дуудлага хийх, дуудлага хүлээж авахаас өөр ямар ч
үйлдэл хийх боломжгүй утас гэнэ. Address book буюу утасны дэвтэр нь
хүртэл энгийн цаасан дэвтэр байх бөгөөд түүнийгээ гар утасныхаа ар талд
байх хайрцагт хадгалдаг гэнэ. Өнгөнөөсөө хамаарч 70-80 еврогийн үнэтэй
бөгөөд тэр муу утасны дэвтэр нь дүүрчихвэл дахиад шинийг 10 еврогоор
худалдаж авах боломжтой гэнэ. Худалдаж авахыг хүсвэл онлайнаар захиалга
авч байгаа юм байна.
http://www.johnsphones.com