Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээлэл, харилцаа холбооны
салбарын үйлчилгээнүүдийн нэг болох дотоодын интернэтийн хэрэглээнд
OOKLA компанийн интернэтийн хурд шалгах програмыг нэвтрүүж, хэрэглэгчид
та бүхэн өөрийн ашиглаж байгаа интернэтийн хурдаа бүрэн шалгах бололцоог
болгож байна. Ингэснээр Монгол Улсад интернэтийн үйлчилгээний хэрэглээ
асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө цаг үедхэрэглэгч та өөрийн ашиглаж буй интернэтийн хурдыг www.speedtest.mn
цахим хуудсанд хандалт хийснээр хүссэн үедээ шалгах боломжтой болж
байгаа юм.
Энэхүү www.speedtest.net –г өргөн зурвасын интернэтийн
үйлчилгээний хурд шалгах болон веб-д суурилсан сүлжээний оношлогооны
програмуудаараа дэлхийд тэргүүлэгч Ookla компаний бүтээсэн бөгөөд өдөрт 2
сая гаруй интернэт хэрэглэгч өөрийн ашиглаж буй интернэтийн
үйлчилгээний хурдаа шалган үйлчлүүлдэг байна.
Интернэт хэрэглэгч та бүхэн интернэтийн хурд шалгагч програмыг ашигласнаар дараахь боломжуудыг авах болно. Үүнд:
- Өөрийн интернэтийн хурдыг шалгаж тодорхойлох
-
Хэрэглэгч өөрийн ашиглаж буй интернэтийн хурдаа шалгасан үр дүнг
баримтжуулан зураг хэлбэрээр хадгалж авах зэрэг боломжтой юм.
Ингэснээр
та өөрийн хэрэглэж буй интернэтийн хурдаа үйлчилгээний гэрээнд заасан
хурдад хүрч байгаа эсэхийг хялбархан тодорхойлох боломжтой болох юм.
Хэрэглэгч та
www.speedtest.mn цахим хуудсанд хандаж өөрийн ашиглаж буй интернэтийн хурдаа шалгаад үзээрэй.
Эх сурвалж: Шууд.мн