Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр
чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан
шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай
энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан
дөрвөн
баяраа сайхан тэмдэглээрэй
2
Тэнгэр заяат Монгол түмэн бид хувьтай хүн
үздэг Хулгана жилийг үдэж
ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн ерөөлтэй,
өнөтэй сайхан Үхэр жилээ угтаж байна.
Ололт амжилт од хийморь гийсэн энэ өдөр сайн үгийг хэлэлцэж, сайны
ерөөлийг өргөж, өвгөд хөгшиддөө золгож, үр ачийнхаа алгыг тэнийлгэдэг
сайхан уламжлалтай билээ.
Шижир хүйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
XVII жарны харшлалт хэмээх үхэр жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж
Юу санасан
Есөн цагаан хүсэл тань
Сэтгэлчлэн бүтэж
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
3
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
4 Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
5 Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
6 Монгол түмэн минь элгээрээ энх амгалан,
төрлөөрөө төвшин сайхан, юу
санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг
өөд өөд нь өргөн дэвшүүлье
7
Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань
амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт
бүтээл арвин байг .
Сар шинэдээ сайхан шинэлээрэй .
8
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч,
буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
9
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгала
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
10
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
11
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
12
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн
баяраа сайхан тэмдэглээрэй.
13
Шижир хvйтэн євлийг єнгєтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Тєрлєєрєє тvвшин амгалан
байхын ерєєлийг єргєн дэвшvvлж
Юу санасан
Есєн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу єєхтэй
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны
мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян
заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар
шинэдээ сайхан шинэлээрэй.
14
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
15
Цагаан сарын ерєєл бэлгийн vг
-Урт насалж
Удаан жарга
-Сайн явж
Санаагаараа жарга
Энх явж
Мєнх жарга
-Тєрдєє тvшиг бол
Тvмэндээ гэр бол
-Эзэн тєрдєє шударга яв
Эд буян тэгш яв
-Араар дvvрэн адуутай бол
Хотоор дvvрэн хоньтой бол
-Буурал болж
Буян хадгал
-Yр ачийнхаа сайныг vз
Yрээ дааганыхаа хурдыг vз
-Ач гучаа vзэж
Арав хорин худтай бол
-Тэнгэр vзэж
Тэгш жарга
-Зуу насалж
Зургаадай таяг тул
-Мєргєсєн толгой чинь мєнхєрч
Мєнгє зоосоор элбэг яв
-Нар мэт мандаж
Навч мэт дэлгэрч яв
-Он мэт тэгш
Од мэт гэрэлтэй
Тємєр мэт бат
Тєв сайхан жаргаж яв
-Эзний хишигт багтаж
Эрдэнийн шан хvрттvгэй
-Жил ирэхэд зэрэг нэмж
Он ирэхэд отго нэмж яв
/албаны хvнд/
-Загал хvлгээ гаднаа уя
Засаг тєрєє тєв барь
/ноёд тvшмэлд/
-Хайчлах чинь торго
Хагалах чинь шар тос
/бvсгvй хvнд/
-Хийморь цогоо мандуулж
Хишиг буянаа тогтоож яв
-Адуу малаар хотоо дvvргэ
Ач vрээр гэрээ дvvргэ
16
Цагаан сарын ерєєл
Ум сайн амгалан болтугай
Энх сайн жаргалан болтугай
Сар шинийн баярт
Сайн мэндийн бэлэгт
Хадаг самбайгаа алдлуулан
Хаш хєєргєє солилцон
Азай буурал настантайгаа золгон
Айл саахалт олонтойгоо шинэлцгээн
Айлчин гийчнээ зочилж
Аялгуу дуугаа єргєж
Баяр хєєртэй найрлаж байгаа энэ vед
Эрхэм олон та бvхний
Буян хишиг чинь
Будаан ширхэг шиг аривжиж
Їр угсаа чинь дэлгэрч яв
Їйлс бvхэн чинь бvтэж яв
Эрх жаргалыг эдэлж яв
Энэ насандаа эрдэмтэй яв
Таван хошуутаа єсгєж яв
Тансаг амьдралаа єєдлvvлж яв
Аав ээжээ єргєж яв
Ахас захасаа хvндэлж яв
Анд нєхєддєє тусалж яв
Айл саахалттайгаа найртай яв
Аж амьдралдаа баян яв
Амар сайхан жаргаж яв
Агаарын мандмал наран шиг
Арван тавны саран шиг
Арчаад тавьсан толь шиг
Атар газрын цэцэг шиг
Униарт ойн буга шиг
Уулын догшин барс шиг
Уяхан дуутай болжмор шиг
Цээлийн нуурын загас шиг
Цэцгийн ганган дэлбээ шиг
Їvрийн гэрэлт цолмон шиг
Єєдєє бадамлах гал шиг
Єдєр болгон єєдлєн мандаж
Єнгєжин залуужин явахын
Єлзийтэй сайхан ерєєлийг
Єєд єєд нь дэвшvvлэн
Урт насалж
Удаан жаргахыг
Ахан дvvс та бvхэндээ
Айлтган мэдvvлье.
-