Statistics |
Одоо сүлжээнд нийт 26 Зочин 26 Хэрэглэгч 0 |
|
Main » 2011 » 8 сар » 25 » "Apple" компанийн ерөнхий захирал Стив Жобс албан тушаалаасаа буулаа
11.32.07 "Apple" компанийн ерөнхий захирал Стив Жобс албан тушаалаасаа буулаа |
Стив Жобс "Apple" компанийн ерөнхий захирлын албан тушаалаа түүнийг залгамжлагч Тим Кукт өгөхөөр болсон байна.
Компаниас гаргасан мэдэгдэлд "Стивийн онцгой алсын хараа, манлайлах чадвар нь "Apple"-ийг аварч дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, хамгийн шинэлэг технологтой компанийн байр сууринд хүргэсэн юм” гэжээ.
Стив албан тушаалаасаа буухдаа дараах захидлыг нийтэлсэн байна.
"Хэзээ нэгэн цагт миний чадвар бололцоо "Apple"-ийн ерөнхий захирал байхад гологдох үе ирэхэд түүнийгээ хамгийн түрүүнд би өөрөө та нарт хэлэх болно гэж би байнга хэлдэг байсан.
Харамсалтай нь энэ цаг ирлээ. Би "Apple"-ийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэж өгч байна. Хэрвээ компанийн дээд удирдлага намайг тохирно гэж үзвэл би ТУЗ-ийн дарга, захирал эсвэл "Apple"-ийн ажилтан ч болоход бэлэн байна.
Миний залгамжлагчийн хувьд би Тим Кукийг хамгийн сайн тохирох хүн гэж үзэж, санал болгож байна. "Apple"-ийн хамгийн гэрэл гэгээтэй өдрүүд урд маань байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр ололт амжилтуудыг би шинэ албан тушаалынхаа байр суурьнаас харж, дэмжиж ажиллах болно.
"Apple"-д ажиллах хугацаандаа би олон сайн найзуудтай болсон. Тэдэндээ би энэ олон жил хамтарч ажиллаж ирсэнд нь гүнээ талархаж байна.
Стив” хэмээн бичжээ.
"Apple"-ийн сүүлд мэдэгдсэнээр ноён Жобс тус компанийн ТУЗ-ийн даргын суудалд үлдэх гэнэ.
Эх сурвалж:
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 1134 |
Added by: sinner
| Rating: 0.0/0 |
|