Ачит бууралдаа
Тэнгисийн давалгаан өндийх шиг
Тэргэл саран хээр хонох шиг
Туяат наран үүрд жаргах шиг
Тэнгэртээ одод харвах шиг
Таныгаа ийм хурдан явахыг
Тэс өөр орчлон руу одохыг
Тэндээ тэгээд үүрд үлдэхийг
Тэнхэрч ойлгоогүйд хүүгээ уучлаарай
Хорвоод таныгаа мөнх юм шиг бодож
Хайхралгүй явжээ хүү нь
Хүний амьдрал богиныг мэдэлгүй
Хий дэмий явжээ хүү нь
Одоо бодоход таныгаа
Очоод баярлуулсан нь үгүй юм
Оройтохгүй болоогүй завгүй гэсэн үгэнд
Ороогдож явсаар би таныгаа алдчихаж
Өсгөж хүмүүжүүлсэн таньтайгаа хамт байх цагаасаа
Өөрөө ч мэдэлгүй би талыг нь хороочихож
Өөдөсхөн зайтай газар руу алхаад ч болов
Өдөр бүр таньтайгаа уулзах минь яав даа
Хаврын улиралд би дургүй
Хайртай таныг минь надаас аваад явсан болохоор
Хавсарга салхинд бүр ч дургүй
Хан хорвоогоос таныг минь хийсгэсэн болохоор
Ухаангүй намайг уучлаарай
Удалгүй хугацаа нь болохоор
Уулс үүлсийн дээд диваажинд
Уулзъя таньтайгаа хүү чинь