.NET гэж юу вэ? - 3 August 2010 - Харсувд
Бямба, 2016-12-03, 8.17.59
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  8 сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2010 » 8 сар » 3 » .NET гэж юу вэ?
    6.20.03
    .NET гэж юу вэ?

    Мэдээлэл технологи хөгжихийн хирээр бидний мэдэх сурах зүйл үй олон болж сүүлдээ бодохоос толгой өвдөх шиг. Гэвч хоцрохгүйн тулд судалсаар л ...
    Бидний сайн мэдэх Microsoft  ирээдүйн хөгжилрүү арагшаа ч харах завгүй зүтгэсээр. Би юу ярих гээд байна вэ гэхээр өөрийн өдөр болгон ашигладаг .NET технологийн талаар.


    .NET гэж юу вэ?

    Microsoft корпораци анх windows -ыг гаргахдаа win32api буюу windows-ыг хөгжүүлэгч функцын цуглуулгыг бүтээжээ. Win32API нь өөртөө windows -дээр ажиллах бүхий л төрлийн фунцүүдийг харамгүй оруулсан байдаг бөгөөд өнөөг хүртэл программистууд ашигласаар л. Гэтэл технологийн хөгжил дээшлэх тусам Интернэт, Windows орчны програм хангамж, техник хангамжийг нэгтгэх шаардлага гарч түүний эрэлтээр .NET технологи төрсөн бөгөөд одоо дөнгөж хэлд орсон хүүхэд шиг бойжиж байна. Тун удахгүй энэ технологийн гайхамшиг та бидэнд мэдрэгдэж эхлэх болно. Зариманд нь мэдрэгдчихсээн. Хэ хэ.  Цаад Microsoft-ын ах эгч нар чинь бага багаар дасгаж байгаал таныг 100% .NET технологид оруулчихна даа. Тэр үед та вэб ачаалаад байна уу програм хэрэглэглээд байна уу гэдгээ ч ялгахааргүй болих вий дээ. За тэр яахав  .NET технологийн давуу талыг мэдэх үү энд тэр бүгдийг нь дурьдвал их цаг орох биз харин би заримаас нь дурьдая. Жаахан эмх замбараагүй биччихлээ уучлаарай.
    • Олон хэл дэмжигч платформ
    Энэ нь ямар ч програмчлалын хэл мэдэх хүн энэ технологийг ашиглах боломжтой гэсэн үг. Энэ байтугай та өөрийн гэсэн програмчлалын хэл зохиогоод энэ технологийг ашиглаж болно гээд боддоо.
    • UNICODE -ын асуудлыг бүрэн шийдсэн
    Дээр үеийн програмчлалын хэл ашигладаг хүмүүс мэдэх байх. Монголоор програм хийх гэхээр ANSI, ASCII гээд л ядаргаатай юмнуудыг ойлгож мэдэх, дээр нь түүнд тохирсон font зохиох, гарны драйвер гээд л. Арай хийж хийсэн програм нь өөр компьютер дээр font нь танихгүй. Үнэн хэцүү байсан байгаа биз тэгвэл одоо энэ асуудал 100% алга болжээ. Тэр ч байтугай та монгол хэлээрээ Visual Studio .NET ын editor програм дээр Монгол үсгээр хувьсагч зарлаад ашиглахад асуудалгүй гээд боддоо. Та хувьсагчаа Дорж, Бат гэнүү таны л дур.
    • Бэлэн зарлагдсан функцийг цуглуулгатай.
    Танд хэрэгтэй гэсэн хар мянган функцүүдийг namespace гэдэг зүйлээр ангилаад бүлэглээд танд ойлгомжтой болгоод тавьчихсан байгаа.  Тэгээд version өсөх тутамд сайжруулахыг нь сайжруулаад өшөө олон функцүүд нэмэгдээд л байж байгаа. Жишээлбэл Файлтай ажиллая гэвэл System.IO, Өгөгдлийн баазтай ажиллах бол System.Data, Интернэт болон сүлжээнд ажиллая гэвэл System.Net, Өгөгдлийн бүтэц болон массивтай ажиллая гэвэл System.Collection, Графиктай ажиллая гэвэл System.Drawing, Нууцлалын системтэй ажиллая гэвэл System.Security, Текст болон String-тай ажиллая гэвэл System.Text гэх мэт маш олон хэсэг бий. Гол нь та яаж ашиглахаа л ойлгоход хангалттай.
    • Remanaged assembly
    Та бусад програмчлалын хэл дээр програм бичиж байсан бол DLL гэж зүйлийг мэдэх байх. Өөрийн байнга ашигладаг функцыг DLL болгоод дараа нь ашиглаад байхад маш сайхан зүйл. Гэхдээ хамгийн том дутагдалтай тал нь зөвхөн функц л бичнэ. Та класс хадгална гэж зүүдэлсний ч хэрэггүй. Гэтэл цаад .NET чинь энэ асуудлыг 100% шийдчихсэн. Та бүхий л хэрэглэж болох класс аа library үүсгээд л дотор нь хийчихнэ. тэгээд л өөрийнхөө хийж байгаа програмдаа ашиглаад байхад янзтай. Та addon-оор хөгждөг програм бичих бол инээдтэй зүйл болж хувирсан шүү дээ.
    • ASP.NET технолги
    Юун PHP -тай зүйрлэх ч юм биш. Та вэб хийхдээ юунд ч санаа зовох хэрэггүй. Юу л хийе гэж бодно тэрийгээ хийнэ. Дээрээс нь нөгөө л .NET -ынхаа класс, функцүүдийг ашигладаг учир та windows дээр програм бичихтэй адилханаар л вэб хийчих болно. Хэрэглэгчийн хандалт нууцлалын асуудлыг цаанаас нь лайтай шийдцэн болохоор таны хийсэн вэб санаа зовох зүйлгүй хамгаалалттай боллоо гэсэн үг. За тэгээд галзуу галзуу компонентууд шил шилээ дараад гарч ирж байна да.
    • AppDomain, .NET remoting, Windows Communication Foundation
    .NET ын сүлжээтэй холбоотой хамгийн галзуу нь энэ. Та сүлжээ, сервэртэй холбоотой програм бичиж байгаа бол дээрх хоёр зүйлийг мэдсэн байхад юун тэр доод түвшины socket энэ тэр тэдгээрийг март. Та local сүлжээний ч бай, Интернэт серверийн ч бай ямар ч програмыг Windows Communication Foundation ашиглаад хурдан хийчихнэ. Энэ технологийн надад таалагдсан нэг зүйл нь сервер дээрх классыг өөрийнхөө клиент дээр үүсгээд л ашиглах боломжоор хангасан.
    • Windows Presentation Foundation, Silverlight
    Windows дээр график дизайн сайтай програм бичихэд хүндрэлтэй байсан цаг өнгөрчээ. Та хүссэн график дизайнтай програм, тоглоом бичиж, мөн адил silverlight технологийн тусламжтайгаар түүнийгээ вэб програмчлал дээр хэрэгжүүлэх боломжтой болжээ. Магадгүй Flash технологийг гүйцэтлээ удах байх л даа гэхдээ нэг л технологи дээр ажиллана гэдэг хичнээн амар гээч. Ядаж л хоорондын холбоо нь хялбар шүү дээ.
    • Windows Workflow Foundation
    Алгоритм гэдэг зүйлийг програм хангамж ойлгохдоо л зурж хэрэглэдэг байсан. Гэтэл та одоо тэр алгоритмаа зураад өөрийн програмын ажлын хийгдэх дараалал бүтэцийг тодорхойлох боломжтой болжээ.
    • XML
    XML -тай ажиллах тал дээр бүхий л төрлийн функцээр хангагдсан. Хамгийн гоё нь XmlSerializer. Энэ нь та өөрийн дураар бичсэн классаа XML рүү маш амархан хөрвүүлж хадгалж бас уншина.
    • Interop буюу com library
    Interop assembly нь COM компонентыг тун төвөггүй .NET -ын assembly хэлбэр шилжүүлж import лож оруулж ирж ашиглах боломжоор хангадаг хэсэг юм. Жишээлбэл Office Word, Excel -ын addon хийх, эсвэл Word -ын цонхыг өөрийнхөө програм дээр ажиллуулахад маш хялбар болсон гэсэн үг юм.
    • Linq (Language Integrated Query)
    Ямар ч төрлийн өгөгдөлтэй ажиллах бас л нэг том дэвшил. Бүх өгөгдлийн хэлбэр тэр дундаа MSSQL, XML , Array зэрэгтэй маш хялбар ажиллана. Та MSSQL -ын баазтай програм бичдэг бол SQLtoLINQ -ыг ашигласанаар Select, Update, Delete бол инээдтэй зүйл болж хувирсан. Жишээлбэл танд "User" гэдэг table байлаа гэж бодоход хэрэглэгч нэмэхдээ User dorj=new User();
    dorj.UserName="Дорж"; db.User.InsertOnSubmit(dorj); db.SubmitChanges(); гээл нэмчихнэ. Үнэхээр гайхалтай
    • Extension
    .NET -ын өөрийнх нь үндсэн library классууд болон өөрийнхөө бичсэн функц классуудыг өргөтгөх боломж юм. Та .NET -ын String класс-д method нэмж болдог боллоо л гэж ойлго.
    • Гар утасны програм
    Windows CE болон бусад windows-ын үйлдлийн системтэй гар утасны програмыг нөгөө л .NET -ынхаа функцүүдийг ашиглаад хийчихнэ. Цаана чинь хүмүүс гар утсан дээрээ Age of Empires  тоглоод мэссэнжерт орж, Word Excel -ыг ашиглаж, бүхий л компьютер дээр тэр тусмаа windows дээр хийдэг зүйлийг гар утсандаа хийдэг болж байна. Энэ .NET -ын үр шим юм. Та Linux ашигладаг бол Mono framework -ыг сонирхож болно шүү.
    За тэгээд эцэст нь хэлэхэд Web технологий windows орчны програм хоёр .NET гэдэг зүйлээр нэгдэж яваа яваандаа аль нь вэб аль нь програм юм гэдэг нь мэдэгдэхээ болих цаг тун удахгүй ирнэ дээ. Удахгүй техник буюу hardware ч .NET framework -ыг дэмждэг болоод ирэхээр Робоконд assembler хэл дээр биш .NET хэл дээр роботынхоо програмыг бичдэг болох биз.
    .NET технологи өдөр хоногоор хөгжсөөр л...



    Эх сурвалж: http://www.amaraa.net/
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 544 | Added by: sinner | Tags: framewo, .NET | Rating: 0.0/0
    Total comments: 2
    0   Spam
    №:2    Hэр: admin     Бичсэн: (2010-12-17 2.59.36)
    thanks. ingej setgegdel bichne gedeg bol admin hunii huvid mash tom beleg baidag. uchir ni bidend ulam goe chanartai medee hiih uram ugch baidag yum shuu. bayarlalaa bayanondort

    0   Spam
    №:1    Hэр: baynondor     Бичсэн: (2010-12-16 12.38.33)
    medee oruulaj baigaa zaluusdaa bayr hurgei ene bol medleg bolovsrold oruulaj baigaa tom beleg owunii horongo oruulat shuu ta nart amjilt amjilt bas dahin amjilt husei

    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2016
    Make a free website with uCoz