Инженерүүд хүнийг утсаар ярьж байх үед таниас гарч буй дууны долгионыг цахилгаан дохионд шилжүүлж утасны цэнэгийг нэмэгдүүлэх шинэ арга барилыг хөгжүүлжээ.
Бид гар утсаараа дан ганц хүмүүстэй холбоо барих биш, дуу сонсох, клип үзэх, мессенжердэх, гэх мэт технологи хөгжихийн хирээр утас маань гарт багтахуйц компьютер болсон. Тиймдээ ч цэнэг нь хурдан дуусна. Гэхдээ өнөөдөр хүний дууны долгионыг ашиглаж утсыг цэнэглэх судалгаа хийж байгаа юм байна. Энэхүү технологи нь мөн гар утсаа ашиглаагүй байгаа нөхцөлд ард талд явж буй чимээ шуугиан, дуу хөгжмөөр цэнэглэх боломжтой гэнэ. Сөүлийн Sungkyunkwan их сургуулийн нано технологийн хүрээлэнд энэхүү санааг хөгжүүлж буй доктор Sang-Woo Kim хүрээлэн буй орчноос ирж буй ихээхэн хэмжээний энергийг маш хичээнгүйлэн судалсан гэж хэлжээ.
Энэ технологи нь хоёр электродын хооронд цайрын ислийн нарийхан ороомогийг ашиглана. Дээд хэсэгт байрлах дуу чимээ хүлээн авагч пад дууны дохиог хүлээн авангуутаа чичирнэ. Энэ нь цайрын ислийн ороомгийг нягтруулж чөлөөлнө. Энэхүү хөдөлгөөн зайг цэнэглэх цахилгаан гүйдлийг үүсгэнэ. ДокторKim болон түүний хамтрагчид зохих ёсоор гар утсыг цэнэглэхэд хангалтгүй гэхдээ ороомгийн материалыг нь өөрчилснөөр бага дууны долгионоор илүү их энергийг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэд зүрхний цохилт ашиглан mp3 цэнэглэх төхөөрөмжийг хөгжүүлсэн ба бидний сайн мэдэх Nokia компани хүний хөдөлгөөнөөс энерги цуглуулдаг төхөөрөмж бүтээж патентыг нь авсан ба үүнд нь бугуйн цаг багтаж байна.