Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, 4 хүүхэдтэй.
1965-1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо Утга-зохиолын дээд сургуулийг Утга зохиол, хэл судлалын баккалавр мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд английн утга зохиол, англи хэлний курсад суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.
Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 1990-1992 онд Соёл урлагийн хєгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.
Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажилласан.
1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын ерєнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Энд 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Дараа нь энэ оны 7 сарын 26-нд ерөнхий сайд болж сонгогджээ. 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэлд орж 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан.
Намбарын Энхбаяр нь Монгол Улсын гуравдагч ерөнхийлөгч, 22 дахь ерөнхий сайд.
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа тус тус сонгогдон ажилласан бөгөөд Монгол улсын одоогийн буюу 4 дэх Ерөнхийлөгч. Тэрбээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либeртари улс төрч.
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд Монголын Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлжээ. Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдэгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв.
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа Онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа.
Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн конкурсын хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.
Ардчилсан хөдөлгөөн
Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг "Монголын Томас Жефферсон" гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг.
Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, түүнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга Элбэгдoржийн яриаг тасалж, ийм зүйл ярьж болохгүйг сануулж байжээ. Энэ бол 1989 он буюу Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Төрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цөлдөг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм.
Тэр үед Элбэгдорж "Улаан Од" сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Залуучуудын эвлэлийн их хуралд оролцсоны дараа ажилдаа ирэх үед нь Элбэгдоржийн "буруу үйлдэл"-ийн тухай хурлын даргын үг аль хэдийнээ сонинд нь хүрсэн байв. Тус сонины эрхлэгч Элбэгдоржийг ажлын гадуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож, коммунист, социалист чиг шугамаас гажсан зүйл хийвэл ажлаас нь хална гэж сануулжээ.
Тухайн үед Монгол дахь цорын ганц залуучуудын байгууллага байсан Монголын Залуучуудын Эвлэл нь Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын харъяа байгууллага байв. Анхааруулга авсан хэдий ч Элбэгдорж ба түүний нөхөд бусад залуустай Монгол Улсын Их сургуулийн дугуй танхимд нууцаар цугларч, тухайн үеийн хаалттай сэдэв болох ардчилал, чөлөөт зах зээлийн тухай юу мэдэхээ хэлэлцэн ярилцаж, ардчилсан хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тэд олон удаа уулзаж, шинэ найз нөхөд, шинэ дэмжигчдийг өөрсөдтэйгээ нэгдүүлэхээр дагуулж ирж байв. Нэг шөнө тэд нээлттэй цуглаан зохион байгуулах тухай зарлалаа гудамжинд шонгийн моднууд дээр наасан байв.
1989 оны 12 дугаар сарын 10-ны жихүүн хүйтэн өвлийн өглөө Монголын Залуучуудын Эвлэлийн байрны өмнө ардчиллын төлөө анхны олон нийтийн цуглаан болов. Хүмүүс цугларахад тус цуглааныг зохион байгуулагчдын нэг Элбэгдoрж микрофон аваад, Монголд Ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарлан тунхагласан. Тус хөдөлгөөнөөс удалгүй Ардчилсан Холбоо байгуулагдав. Ардчилсан Холбоо нь Монголын анхны төрийн бус ардчилсан байгууллага бөгөөд Элбэгдорж үндэслэн байгуулагчдын нь нэг юм. Тухайн үеийн Монголын төрийн дээд гүйцэтгэх байгууллага болох МАХН-ын Улс Төрийн Товчооны зүгээс шийтгэх, цөлөх, хэлмэгдүүлэх ихээхэн магадлалтай байхад ардчиллыг дэмжигчид улам олон жагсаал цуглаан зохион байгуулж байв. Монгол орноо ардчилсан нийгэмтэй болгохыг зорьсон Ардчилсан хөдөлгөөнийг монголчууд дэмжиж, тус хөдөлгөөн нь аймаг бүрт салбартай Монгол улс даяaр давалгаалсан хөдөлгөөн болон хувирав. Ардчилсан хөдөлгөөн жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж, олон аймагт Ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн багш ажилчдын ажил хаялт болов. Энэ бүх дарамт шахалтаар есөн гишүүнтэй МАХН-ын Улс Төрийн Товчоо ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. Элбэгдорж хэлэлцээ хийгчдийн нэг байсан бөгөөд хэлэлцээний дараа Улс Төрийн Товчооны дарга Жамбын Батмөнх Улс Төрийн Товчоог татан буулгах шийдвэр гаргаж, Улс Төрийн Товчоо татан буугдсанаар Монгол Улс Ардын их хурал байгуулах боломжтой болж, Ардын Их Хурал нь хүний эрх, ардчилал, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсaнaap Монгол орон ардчилсан орон болсон.
Монгол Улсад Ардчилсан нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмэр

Монгол Улсад Ардчилсан Нийгмийн тогтолцоог бий болгоход оруулсан хувь нэмэр
Цахиагийн Элбэгдорж Монголын анхны бие даасан сонин болох "Ардчилал" сонинг 1990 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажилласан. Чөлөөт хэвлэлийг анх үүсгэн бий болгож, хамгаалсан үйл хэргийг нь үнэлж Монголын Сэтгүүлчдийн нийгэмлэгээс Элбэгдоржийг "Хэвлэлийн Эрх Чөлөөний Одон" -гоор 2000 онд шагнажээ.
Элбэгдoрж aрд түмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм.
Монгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан Ийгл телевизийг Элбэгдорж 1995 онд үүсгэн байгуулалцсан байна.
Коммунист он жилүүдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
Элбэгдoрж анхны Аж ахуйтны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага 1991 онд малчид нэгдлээс өөрсдийн хөрөнгө болох малаа хувьчилж авахад нь малчдад тусалсан. Малыг хувьчилж, малчдыг хөрөнгөтэй болгосны ачаар Монгол Улсад социалист он жилүүдэд хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй таван хошуу малын тоо толгой мал хувьчлагдсанаас хойш богино хугацаанд 30 саяд хүрсэн билээ.
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль
2009 онд Монгол улс 5 дахь удаагаа ерөнхийлөгчөө сонгох сонгууль болов. Үүнд Ардчилсан нам Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэн, парламентэд суудалтай Ногоон Нам, Иргэний Зориг Намууд түүнийг дэмжин оролцохоо илэрхийлэв. Тэрээр үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай өрсөлдсөн юм. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг Шинжаанаас дүрвэж ирсэн цагаач гаралтай, Өмнөд Солонгосын шашны байгууллагаас хандив авсан гэх мэтээр муулсан сөрөг сурталчилгаанууд явагдаж байсан ч 2009 оны 5 сарын 24-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр 51.24 хувийн санал авч ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Ц.Элбэгдорж 8 аймаг болон нийслэлийн 7 дүүрэгт өрсөлдөгчөөсөө илүү санал авсан бөгөөд сонгогчдын бараг тал нь төвлөрсөн нийслэл хотод байгуулсан ялалт нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад түлхэц болов. Тэрээр 2009 оны 6 сарын 18-ны өдрийн 12:06 цагт тангараг өргөж, албан ёсоор Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон.
- Элбэгдорж нь Барууны репyбликан намуудтай паралель бодлого баримталдаг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.
- Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын "Ардчилсан Xолбоо Эвсэл" -ийн даргаар 1996-2000 онд,
- Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ын тэргүүнээр 1996-1999 онд,
- МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүнээр 1994 оноос,
- Монголын Ардчилсан Холбооны тэргүүэгчээр 1989-1997 онд,
- 2006 оны 4 р сараас 2008 оныг хүртэл Монголын ардчилсан намын даргаар ажиллаж байсан.
Цахиагийн Элбэгдоржийн Үнэний мөр цагаан, Ачаа үүрсэн он жилүүд номууд Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн. Түүний 112 өгүүлэл, 85 хэлсэн үг, 57 ярилцлага 1985-2002 онд хэвлэгдсэн байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн албан есны вебсайт
http://www.president.mn/mongolian/
Эх сурвалж: wikipedia