Хүний хэр урт наслах чадамжтайг дунд, ахимаг насныхны алхааны хурдаар
тооцож болохыг АНУ-ын Питсбургийн их сургуулийн анагаах ухааны профессор
Стефани Студенски нээжээ.
Секундэд метр орчим юм уу илүү зайд алхдаг хүмүүс нас чацуутнуудаасаа урт насалдгийг тэрбээр тогтоосон байна. Гэхдээ уг судалгаагаар урт наслахыг хүсвэл хурдан алх гэж хүмүүст
уриалсангүй. Учир нь хүний эрүүл мэндийн толь болсон хөдөлгөөний эвсэл,
хурд зэрэг нь төрөлхийн, хүчлээгүй байх ёстой аж.
Байгалийн өгөгдөл-хурдны үзүүлэлтийг зориуд нэмэх гэвэл бие ачааллаа
дийлэхгүйд хүрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг С.Студенски
анхааруулжээ.
Ихэнх хүн нэг алхахдаа дунджаар 0.8 метр зай хороодог. Харин нас ахихын
хэрээр энэ тоо багасдаг бөгөөд секундэд 0.8-1 метр зай туулах чадвар
75-аас дээш насанд 50 хүртэлх хувиар буурдаг байна. Тиймээс настнууд хэр
эрүүл чийрэг байгаагаа юуны түрүүнд алхааныхаа хурдаар мэдэж болох
гэнэ.
Секундэд метрээс илүү зайд алхаж байвал Танд 100 наслах боломж байна.
Эх сурвалж: Gogo.mn