Бямба, 2024-04-20, 0.27.24
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  10 сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2011 » 10 сар » 9 » Эрчүүдэд: Эмэгтэйчүүд юу мэдэх хэрэггүй байдаг вэ? [зөвлөгөө]
    0.16.49
    Эрчүүдэд: Эмэгтэйчүүд юу мэдэх хэрэггүй байдаг вэ? [зөвлөгөө]


    Нээлттэй байдал харилцаанд хамгаас чухал ч ярианы зарим нэгэн сэдэв зөрчилдөөн үүсгэж болох тул найз охиноосоо нууж байх нь дээр. Үүнд:

    1.      Хууралт. Та бусдыг өөрийнх нь сайх сайхны төлөө хуурсан байлаа ч энэ талаараа хэлээд хэрэггүй. Түүний итгэлийг бүрмөсөн алдаж магадгүй.


    2.      Бизнесийн нууц. Бүсгүйд таны хэрхэн мөнгөтэй болдог талаар дэлгэрэнгүй мэдэх шаардлага бий гэж бодож байна уу? Ханьдаа өөрийн амжилтын нууцыг дэлгэх гэж яарах хэрэггүй. Таны амжилт нэгэн нууц хэвээрээ үлдсэн нь дээр байх болно.


    3.      Гэр бүлийн нууц. Таны эмэг эх, нагац нартайгаа ямар асуудал болон харилцаатай байх нь та хоёрын дотно харилцаанд огт нөлөөлөхгүй. Энэ яриа бүсгүйг залхаахаас хэтрэхгүй.


    4.      Төгс бүсгүйн талаарх таны мөрөөдөл. Та том хөхтэй, шаргал үст хүүхнийг хөлнөөс нь толгой хүртэл дүрслэж ярих нь ямар ч эмэгтэйг (ялангуяа намхавтар, хар үстэй бүсгүйг) гомдоох болно.


    5.      Таны алдаа. Танд болон найзууд тань инээдтэй, шалихгүй мэт санагдсан алдаа (хуучных ч бай) бүсгүйн хувьд өөрийг тань "азгүй амьтан" гэж итгэлтэйгээр дүгнэхэд хангалттай байх болно.


    6.      Хуучин найз охидын жагсаалт.  Хэрэв таньд ийм муу зуршил байдаг бол сайтар нуух хэрэгтэй. Хэрвээ найз бүсгүй тань олбол та өнгөрөө л гэсэн үг.


    7.      Садар самууныг сурталчилсан зүйлс. Ихэнх эмэгтэйчүүд  ийм төрлийн сэтгүүл, кино зэргийг зөвхөн завхайрагчидад л зориулсан гэж үздэг. Таньд найз охиныхоо итгэлийг эргүүлэн олж авахад тун хэцүү байна.


    8.      Мөнгө. Танилцаад удаагүй байх үедээ түүнд хэдэн төгрөгний цалин авдаг тухайгаа хэлээд хэрэггүй. Ямарч харилцаанд мөнгө ямагт сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл таныг байгаагаар тань бус "гуйлгачин" эсвэл "захирал" болгон харна.


    9.      Бусдын нууц. Найзуудынхаа нууцыг хадгалж сурах хэрэгтэй. Үгүй бол бүсгүй  таныг "чалчаа" буюу найдваргүй нэгэн гэж үзэх болно.


    10.  Амьдралын туршлага. Та хал үзэж, халуун чулуу долоосон нэгэн, тэр бүү хэл насаар үе мултарсан байсан ч өөрийнхөө мэдлэг, туршлагаа эмэгтэйн өмнө бүү товойлго. Хэтэрвэл таныг уйтгартай хөгшин хүн мэтээр тооцох болно.


    Category: Зєвлєгєє | Views: 996 | Added by: Eni | Rating: 5.0/1
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz