Даваа, 2024-11-25, 5.35.20
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  11 сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 53
    Зочин 53
    Хэрэглэгч 0
    Main » 2011 » 11 сар » 22 » Цахим үнэмлэхийг 12-р сарын 26-наас олгож эхэлнэ
    6.52.37
    Цахим үнэмлэхийг 12-р сарын 26-наас олгож эхэлнэ

    Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны долоодугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 1-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1 925 772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байгаа юм.
    Тодруулбал, тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг  шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн  санг үүсгэн ''Иргэний үнэмлэх'' олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас ийнхүү иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө олгохоор шийдсэн байна. 

    Мөн УБЕГ Монгол улсын 2.7 сая иргэний 15 483 773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон гэж үзэж байна. 

    "Цахим иргэний үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлаад байна. 


    Цахим үнэмлэхний загвар, нууцлалыг танилцуулбал:




    Энэхүү цахим үнэмлэхийг ирэх сарын 26-ны өдрөөс 2012 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор УБЕГ төлөвлөжээ.

    Цахим мэдээлэл бүхий Иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор дараах үр дүнд хүрнэ гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа юм. Үүнд: 

    • Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ; 
    • Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна;
    • Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно;
    • Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно гэж үзэж байна. 

    Эхний ээлжинд тус үнэмлэхэнд тухайн иргэний дараах мэдээллүүд багтах юм байна. 



    Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ҮТЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж холбогдон VPN /Virtual Private Network/ сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байгаа юм байна. 

    Цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү дундын өгөгдлийн системийн  үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох гэнэ. 

    Эх сурвалж: Gogo.mn
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 1019 | Added by: sinner | Rating: 5.0/1
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz