Б.Анхбаяр нь Хүнсний технологийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутан.
Орон даяар МҮОНТ-ээр азтангуудыг тодруулах үед Б.Анхбаяр азтан болсон
гэдгээ огт мэдээгүй явсан аж. Учир нь тухайн үед түүний гар утас
хаалтай, унтраалттай байжээ. Дашрамд дурдахад 88844703 дугаар
Б.Анхбаярын өөрийн нэр дээр биш байсан аж. Түүний хамаатны ах болох
Ш.Золбоо хоёр жилийн өмнө дүүдээ энэ дугаарыг бэлэглэж байжээ. Сугалааны
журмын дагуу хонжворыг зөвхөн дугаарын эзэмшигчид олгох ёстой тул
бяцхан асуудал гарч амжжээ. Гэхдээ ах Ш.Золбоо нь маш шударга хандаж,
дүүгийнхээ нэр дээр тэр дор нь дугаараа шилжүүлж өгчээ. Үүнийг сонссон
хүмүүс шударга сайхан сэтгэлтэй ахын буян дүүд нь аз авчирч чадлаа гэж
хэлж байв.
Ийнхүү азтан болсон Б.Анхбаяр сэтгэгдлээсээ хуваалцахдаа "Би утсаа
асаасан чинь баяр хүргэсэн олон хүн мессэж бичсэн байлаа. Манай
гэрийнхэн намайг мэдээгүй байхад мэдсэн тул баярлаж бяцхан тэмдэглэж
амжсан” гэж ярьж байв.
Тэрбээр "Юнител” группийн сугалааны анхны тохиролд идэвхтэй оролцож 2000
төгрөгийн нэгжийг олонтаа худалдаж авч байсан гэнэ. Харин хоёр дахь
сугалаанд оролцоогүй бөгөөд гурав дахь сугалаанд ердөө ганц удаа 2000
төгрөгийн нэгж авснаар ийнхүү аз, од нь гийжээ.
Ер нь супер азтангуудаас ихэвчлэн хүмүүс утсаар "Энэ сугалаа хэр шударга
явагдсан бэ” гэдгийг асуудаг гэнэ. Б.Анхбаяр ярихдаа "Над руу олон хүн
ярьж энэ талаар асуусан. Сугалаа үнэхээр шударга явагдддаг юм билээ.
Бурхан гэж байдаг бол би талархъя” гэсэн юм. Мөн тэрбээр өөрт нь баяр
хүргэсэн олон хүнд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Шинэ байрны азтанд "Юнител” группийн дэд захирал Г.Болд байрны батламж
гардуулахдаа 100 мянган төгрөгийн нэгж мөн бэлэглэж баяр хүргэж буй
хүмүүс рүүгээ утасдаарай гэдгийг хэлж байв.
Супер хонжвороос гадна бусад азтан болсон тохирлыг танилцуулъя. Сонгодог
үйлчилгээний шинэ дугаар гар утсанд зориулсан хязгааргүй интернэт
багцийн бүтэн жилийн эрх бүхий IDEOS X5 ухаалаг гар утсыг 88197603
дугаарын хэрэглэгч Б.Цогтсүмбэр хожжээ.
Бүтэн жилийн хэрэглээний эрхтэй Live модемыг 88641313 дугаарын хэрэглэгч
Т.Батсайханд таарсан бол бүтэн жилийн хязгааргүй ярианы эрхтэй DOPIN
гар утсыг 88951815 дугаарын хэрэглэгч Б.Ариунтуяа, бүтэн жилийн
мессежний эрхтэй Wind гар утсыг 88141899 дугаарын хэрэглэгч Ч.Ариунаа
нар тус тус тодорчээ.
Ийнхүү "5 БАЙР 5 АЗТАН” сугалааны азтанг тодруулах гурав дахь арга
хэмжээ орон даяар амжилттай болж өнгөрлөө. Дараагийн бүрэн тавилгатай
байрны дөрөв дэх азтанг энэ аравдугаар сарын 17-ны өдөр МҮОНТ-ээр шууд
тодруулах аж. Тиймээс шинэ байр азтай таныг ч гэсэн хүлээж байгаа
гэдгийг дуулгая. "Юнител” группээс зохион байгуулж буй дараа дараачийн
шинэ байр эзнээ хүлээж байгаа тул "Юнител” группийн урьдчилсан төлбөрт
2000 төгрөгийн нэгжийг худалдаж авахад л болно.
Эх сурвалж: Gogo.mn