111 буюу албадан саатуулах байр гэсэн хаягтай дэнжийн мянгийн нарантуул-2 захын хажууд байрлах 2 давхар цэнхэр байшин дотор 400 гаруй хүмүүсийг яг л хонь мал шиг 20х10 харьцаатай 2 өрөөнд хувааж оруулах юм. Тэгээд болоогүй ээ бас тэр дунд нь пялтаа, нойл, гал тогооны туслах зэрэг хэсэг хүмүүсийг саатуулагдсан хүмүүсээс ч сонгож авах юм. Тэгэж сонгож авахдаа мэдээж цагдаа нарын итгэлийг олсон ч гэх юмуу байнга 111т орж гарч байдаг хүмүүсээсээ сонгодог бололтой. Бас болоогүй ээ тэр дунд нь хөөрхөн наймаа явагддаг юм байна лээ. Ер нь мөнгөтэй л бол бараг тэнд амьдраад байна шүү. Нэг давхартаа 16 хүний ортой 7-8 өрөөтэй бас хананд тулгаж тойруулж тавьсан 20х10 хэмжээтэй 2 том өрөөтэй ийм л газар орой болохоор 400-аад хүнийг багтаагаад унтуулчихаж байгаа цагдаа нарын авъяас ч гэлтэй. Ерөнхийдөө 4 ээлжтэй байдаг бөгөөд хугацаа нь дуусч байгаа хүмүүсийг өдрийн цагаар ажилд авч явах нь их юм. 7 хоногийн ажилын 5 өдөр нь эргэлт оруулдаг бөгөөд нэг хүнд өдөрт хэдэн ч эргэлт ирж болно. Мөн уулзалтын хугацаа нь 15 минут байдаг юм байна лээ. Түрүүн халитхан дурдсан наймааны тухайд гэвэл тэнд хамгийн хэрэгцээтэй зүйлс бол талх, элэгний нухаш, тамхи , иштэй чихэр,кофе,сүүтэй цай тэргүүтэн багтанаа. Харин тэрийг оруулж ирж зардаг хүи буюу пялтаа нь өөрийн гэсэн үнийг тогтоосон байдаг байна. Энэ үнийн талаар та бүхэн доод хэсгээс харна уу. Бас нэгэн зүйлийг сонирхуулахад тэр пялтаа гэдэг нөхөр нь хүмүүст гэрээс нь эргэлтээр ирсэн зүйлүүдийг нь байрлаж байгаа өрөөнд нь оруулж өгдөг үйлчилээ үзүүлнээ. Мэдээж тэр нь төлбөртэй. Гаднаас хүнсний зүйл оруулахыг хориглодог газар ундаа, боов чихэр тэргүүтнийг уутных нь хэмжээнээс хамааран 1000-2000 төгрөгөөр оруулж өгдөн байгаа юм. Тэгхээр миний бодлоор тэр пялтаа гээд байгаа хүмүүс бараг сайн дураараа орж ирдэг байх гэж бодогдсон шүү. Бүх хүмүүсийг бөөнөөр нь 2 өрөөнд хуваан оруулсан хойно мэдээж тэр хүмүүст бүгдэд нь сандал хүрэлцэхгүй болох нь тодорхой. Тэгтэл тэр сандал дээр суудаг эзэд нь гэж бас байнаа. Шинээр ирсэн хүмүүс бүгд газраар сууж байхад арай хуучирсан улсууд нь сандал дээр сууж байх жишээтэй. Үүнтэй адилхан тэнд ор хүртэл эзэнтэй байдаг байна. Мэдээж орны эзэн болохын тулд худалдаж авнаа. Гэхдээ цагдаад мөнгө төгрөг төлөх биш тэр орны эзэнд нь мөнгө төлж орыг өөрийн болгож авдаг байна. Нэгэн бодлын хөгжилтэй ч юм даа. За ерөнхийдөөдотоод байдал нь нэг иймэрхүү л байдаг байх нь. Урьд нь орж үзэж байгаагүй дүү нартаа хэлэхэд ёстой хүн хүсээд байх газар биш байна лээ шүү. Хэн нэгэнд гайхуулах гэсэндээ биш бодит байдал дээр ямаршуухан байдаг талаар нь л та бүхэндээ сонирхуулах гэж бичлээ. Одоо харин та бүхэндээ цагийн бас бус зүйлийн тухай доор өгүүлэе.
Өглөө 5-6 цагийн хооронд сэрээрэй гэсэн дуунаар бүгд сэрж хувцас хунараа өмсөж гарахад бэлэн болцгооно. Гарч бие засч ирчихээд цайндаа орохын өмнө гар нүүрээ угаагчаа аядана. Өглөөний цайн дээр талхыг 4 хуваасны нэгийг нэг төмөр таваг хар цайтай өгнө. Мэдээж түрүүн дурьдсан наймаа явагдаж тэр хар цайнд нь кофе, сүүтэй цайгаа хийгээд худалдаж авсан элэгний нухашаа талхан дээрээ тавиад л цайлна даа. Тэгээд цайнаас гарч иртэл 8 болно. Нэг цайнд оруулахдаа хүмүүсийг жар жараар нь тоолж оруулна. Цайнаас гарч ирууэ 8:30-н үед ээлж солигдох болоход бүгд гарч жагсаад тоогоо өгнө. Тэгээд л эргээд мал шиг 2 өрөөндөө хуваагдаж орно доо. Өдрийн цай 13-14 цагийн хооронд бөгөөд өдрийн цайн дээр хөц будаа, шар будаа цагаан будаа гэсэн 3 будааны аль нэгийг нь гэдэсний шөлөнд хийж өгнө. дахиад л гаргаж нэг бие засуулчихаад оруулна. Орой болоход 18-19 цагийн хооронд дахиад нэг талхны булан аяга хар цайтай өгнө. Дахиад л гаргаад л оруулна. Ерөөсөө л хагас цэрэгжилтийн байдалтай байлгана. Хамгийн сүүлд орой 22 цагийн алдад нэг хаоит гаргаад тоогоо аваад унтдаг унтдаг өрөөнүүдэд нь хуваарьлана. Яг энэ үеэр д нөгөө яриад байсан орны наймаа чинь явагдаж эхэлж байгаа юм даа. 111-н 1 өдрийн амьдрал ингэж л үргэлжилдэг байх нь. Харин одоо түрүүнээс хойш дурдагдаад байсан үнэ ханшний тухай гэвэл талх-1200, элэгний нухаш-1000, сүүтэй цай, кофе-300, иштэй чихэр-150,тамхи-3000-1000, ор-3000-7000 г.м бүх юм мөнгөөр үнэлэгдэж байнаа.
|