Зүүдний тайлал - 14 September 2010 - Харсувд
Бямба, 2016-12-03, 8.22.23
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  9 сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2010 » 9 сар » 14 » Зүүдний тайлал
    10.43.16
    Зүүдний тайлал

    Зүүдний тайлал

    Эрдэмтэд хэдийгээр хүн яагаад зүүд зүүдэлдэгийг одоо ч тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа  ч бидний зүүдэндээ хардаг зүйлс болох гэж буй зүйлсийн талаар сануулж байх шиг санагддаг.  Бид та бүхэнд DreamMoods.com-ын зүүдний тайлалч Майкл Виго  зарим нэг зүүдийг хэрхэн тайлсныг хүргэж байна.









    Хууралт 
    Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг  чинь араар тавьж  байгаагаар  зүүдлэх нь таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл  хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой.  Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт  санагдана.   

    Хэн нэгэн хайртай хүний үхэл 
    Үхэл үргэлж нулимс дагуулдаг. Ойр дотны хүнээ үхэж байна гэж зүүдлэх нь танд хайр, халамж үгүйлэгдэж байгаагаас тэр. Түүнийг юу онцгой болгож байгааг болон түүний юунд тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс  эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. 

    Могой, аалз 
    Могойд хатгуулж, аалзанд хазуулж байгаагаар зүүдлэх нь болзошгүй аюул болон гай зовлонгоос айсан таны айдас, сэтгэлийн хямралыг харуулж байдаг. Аалз нь заримдаа тухайн нөхцөл байдалд саад болж байгаа зүйлийг илэрхийлдэг.  Магадгүй та дээрх шиг нөхцөл байдалд орохоос эмээж, аюул холуур өнгөрөөсэй гэж хүсч байгаа. 

    Эрэл 
    Хэрэв та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна гэж зүүдэлвэл та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг,  сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. 

    Байгалийн гамшиг 
    Үер усны аюул болон хуй салхи зүүдэлдэг хүмүүс маш олон байдаг аж.  Дээрх зүүд нь ямар нэгэн өөрчлөлтөөс айсан сэтгэлийн түгшүүр, айдсыг илэрхийлж байдаг. Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна. 

    Нүцгэн бие 
    Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар зүүдлэх нь сул дорой  байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа.  

    Шалгалт өгөх 
    Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихийг үгүйсгэхгүй.  Иймэрхүү зүүдэнд та шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал танд өөртөө итгэх итгэл дутагдаж байна гэсэн үг. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх  вий гэдгээс айж байна. 

    Жирэмслэлт 
    Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар зүүдлэх нь хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа  өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай  ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. Хэрэв та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ. 

    Секс 
    Секстай холбоотой зүүд нь таны бусдад хэлэхийг хүсч байгаа зүйлийн илэрхийлэл байдаг. Жишээлбэл олон нийтийн газар секс хийж байна гэж зүүдэлвэл таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна гэсэн үг. 

    Унаж байна 
    Инэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг.  Унаж байгаагаар зүүдлэх нь айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг.  Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ. 
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 1669 | Added by: xapx | Tags: Зүүдний тайлал | Rating: 2.5/4
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2016
    Make a free website with uCoz