Тусгай салаа киноны жүжигчид ер нь хэн бэ? - 23 October 2010 - Харсувд
Бямба, 2016-12-03, 8.17.51
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  10 сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2010 » 10 сар » 23 » Тусгай салаа киноны жүжигчид ер нь хэн бэ?
    1.04.13
    Тусгай салаа киноны жүжигчид ер нь хэн бэ?



    "Харахад бид энгийн байлдагч
    Хацар бор даруухан хөвгүүд
    Харин цаанаа хат суусан эрчүүд
    Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа” дуугаар эхлэн үдэш бүр МҮОНТ-ийн дэлгэцнээ үзэгчдийг уяж байгаа "Тусгай салаа” олон ангит киноны залуухан, чадварлаг жүжигчидтэй холбогдож, хувийн амьдрал болоод уран бүтээлийнх нь талаар сонирхсоноо хуваалцаж байна.

    ШИНЭХЭН ЦЭРГИЙН ДҮРД БАГАГҮЙ ХӨГЛӨСӨН СҮЛД
    Тун дургүйхэн цэрэгт явсан боловч хайр дурлалтайгаа учирч цэргийн зарлангаа нандигнан хадгалсан Сүлд хэмээх шинэхэн цэргийн дүрийг бүтээсэн жүжигчин залууг А.Алтанхуяг гэдэг. Үзэгчид санаж байгаа бол "Сарны нулимс” олон ангит киноны саваагүй залуугийн дүрд тоглосон юм. Тэрээр 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Яг одоо Хөвсгөл аймгийн бүх сумдаар аялан тоглолттой явна хэмээн бидэнд утсаар хариуллаа. "Сүлд амьдрал дээрээ тийм эрх хүүхэд үү” гэсэн асуултыг уншигч, үзэгчид асуухыг хүссэн байх. Тэгвэл жүжигчин маань багаасаа ээж, дүүтэйгээ гурвуулхнаа өссөн. Багагүй хатуужил, тэсвэртэй нэгэн гэдгээ өөрөө хэлсэн юм. Хараахан найз бүсгүйтэй болж амжаагүй 23 настай А.Алтанхуяг шинэхэн цэргийн дүрийг бүтээхдээ багагүй хөглөснөө нуусангүй.

    БИ ДЭНДЭВИЙГ БОДВОЛ ТАГ ХӨДӨӨНИЙХ БИШ
    МҮОНТ-ийнхэн Дэндэвийн дүрд тоглуулах жүжигчнээ мундаг олжээ гэж үзэгчид ярьдаг. Хөдөөний гэмээр хөрслөг бор энэ залууг Т.Эрдэнэбаяр гэдэг. Тус телевизийн кино программын албанд дуу оруулагчаар ажилладаг юм байна. Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр эхнэр, ихэр хүүхдийнхээ хамт амьдардаг. "Миний Дэндэвтэй төстэй тал нь багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Тиймээс хөдөөний амьдрал, мал мэддэг байсан нь дүрдээ ороход ойрхон байлаа. Гэхдээ би Дэндэв шиг таг хөдөөнийх биш, хотод өссөн” гэж тэрээр хэлсэн юм. Кинонд тоглох урилга ирвэл татгалзахгүй гэсэн. "Өнгөт инээд” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран тун удахгүй дэлгэцнээ гарах "Олз” инээдмийн кинонд цагдаагийн дүр бүтээж байгаа гэнэ.

    ТУСГАЙ САЛААНЫ ДЭД АХЛАГЧ КИНОНД АНХ УДАА ТОГЛОЖЭЭ
    Дэлгэцийн олон ангит кинонд анх удаа хүчээ үзсэн нь "Тусгай салаа”- ны дэд ахлагч Номин буюу 2007 оны Монголын мисс, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун байв. Тэрээр киноны зураг авалтаа дуусгаад Улаан-Үд хотноо зохиогдсон миссийн тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо иржээ. Тун удахгүй Москвад болох олон улсын тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. "Шинэ үе” продакшны залуухан жүжигчин, сайхан бүсгүй фитнессээр хичээллэдэг байсан нь цэрэг болоход чамгүй дөхөм болжээ.

    ТҮВШИН АМЬДРАЛЫН ХАНИА СОНГОХДОО НУХАЦТАЙ ХАНДАНА
    Өдөр болгон эргэлтээр ирдэг эхнэр Тамирыгаа санаад чөлөөгөөр гардаг Түвшин анх цэргийн албанд өөрийн хүсэлтээр элссэн. Тиймдээ ч бусад хоёртоо үлгэр жишээ, ахын дүрд тоглосон байдаг. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин П.Баттөр Соёл урлагийн их сургуулийг төгсчээ. 25 настай тэрээр амьдралынхаа ханийг хараахан сонгож амжаагүй байгаа. Тамир шиг эхнэртэй болчихвол яах вэ гэсэн уншигчдын асуултад "Хэцүү байж магадгүй. Гэхдээ бие биедээ үнэхээр хайртай болоод нийлсэн бол хэцүү занг нь ч гэсэн хайрлах байх. Миний хувьд насан туршийн амьдралын ханиа сонгохдоо нухацтай хандана” гэсэн юм. Театрын 80 жилийн ойн нээлтийн жүжиг "Атга нөж”-д бэлтгэн тун завгүй яваагаа дуулгалаа.
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 514 | Added by: Slim_shady | Rating: 3.0/2
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2016
    Make a free website with uCoz