Та ямар өнгөтэйгөө мэдэх үү? - 20 July 2010 - Харсувд
Даваа, 2016-12-05, 2.26.13
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  7 сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2010 » 7 сар » 20 » Та ямар өнгөтэйгөө мэдэх үү?
    1.27.11
    Та ямар өнгөтэйгөө мэдэх үү?


    Дэлхийн ертөнц өөр өөрийн онцлогийг харуулсан маш олон өнгөтэй. Эндээс та өөрийн өнгөө олсноор ямар зан төрхтэй, хайр дурлал энэ тэртээ яаж ханддаг зэргийг мэдэж болох юм. Өөр хүнийхийг ч мэдэж болно. Хэрвээ төрсөн сар өдрийг нь мэдэж байвал шдэ...

    1/2-1/11 Улбар шар              6/04-6/13 Саарал

    1/12-1/24 Шар                     6/14-6/23 Элгэн хүрэн

    1/25-2/03 Ягаан                   6/24 Хар саарал

    2/04-2/08 Цэнхэр                 6/25-7/04 Улаан

    2/09-2/18 Ногоон                 7/05-7/14 Улбар шар

    2/19-2/28 Бор                      7/15-7/25 Шар

    3/01-3/10 Оюу ногоон          7/26-8/04 Нил ягаан

    3/21 Хар                             8/05-8/13 Цэнхэр

    3/22-3/31 Хөх ягаан             8/14-8/23 Цайвар ногоон

    4/01-4/10 Хөх                      8/24-9/02 Бор

    4/11-4/20 Мөнгөлөг              9/03-9/12 Цайвар ногоон

    4/21-4/30 Цагаан                9/13-9/22 Саарал

    5/01-5/14 Цэнхэр                 9/23-10/03 Хөх ягаан

    5/15-5/24 Алтлаг                  10/04-10/13 Хөх

    5/25-6/03 Цагаан шаргал     10/14-10/23 Мөнгөлөг

    10/24-11/11 Цагаан             11/12-11/21 Алтлаг

    11/22-12/01 Шаргал             12/02-12/11 Саарал

    12/12-12/21 Элгэн хүрэн      12/22 Хар ногоон       12/23-1/01 Улаан

    Улаан: Та сэтгэл татам, хайраар дүүрэн. Тиймээс ч хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй хөдөлгөөнтэй байх боловч гунигтай урам хугарах үе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн. Ичимхий бүрэг зан таныг огтхонч зовоодоггүй.

    Цагаан шаргал: Та бол жинхэн өрсөлдөгч. Хэзээ ч ялагдах дургүй, хөнгөн шингэн байдал тань таныг үргэлж хөгжилтэй байлгадаг. Нээлттэй, илэн далангүй байдалд тань хүмүүс татагдаж, итгэл даах хүн гэж боддог. Та хайрын эзнээ сонгохдоо тун няхуур ханддаг. Тиймээс дурлах нь салхины явдал шиг хөнгөн биш. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хүлээх чадвартай гэдгээ маш сайн мэддэг.

    Хар ногоон: Та гадаад үзэмжийг чухалд тооцогчдын нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том асуудал. Удиран зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.

    Саарал: Та ямагт бусдын анхаарлын төвд байдгаа мэдэх үү? Амьдралын эрч хүчээр дүүрэн, нөхөрсөг гээд олон сайн чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мөрөөдөмтгий болгодог. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггүй, тохиромжтой цагт оновчтой үгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтүүлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим үед зөвхөн өөрийгөө л бодож, хувиа хичээх тал бий.

    Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Хамгийн гол нь та их ухаалаг хүн юм. Тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэнддээ маш их анхаардаг. Харин шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирдах дуртай байдал нь хамтрагчдын дургүйцлийг төрүүлдэг болотой. Гэхдээ Ромео Жульетта шиг сайхан хайрыг хүлээх таныг романтик хүн гэхээс аргагүй.

    Алтлаг: Та буруу зөвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж үздэгээс нилээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгүйтэж хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нилээд төвөгтэй асуудлын нэг.

    Ягаан: Цаг үргэлж бүхнийг өөрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусдад туслах бас хамгаалах дуртай. Үлгэрт гардаг хайрыг хүсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхүү ирж нойрноос сэрээхийг хүлээдэг.

    Шар: Илүү дутуу зүйлглй эелдэг, үнэнч, ааш зан сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний дор орох дургүй болохоор шаралхуу гэж хэлэх хүн олон. Буёдын төлөө шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт шар ууд романтик хайрыг хүсч байдаг.

    Элгэн хүрэн: Ухаалаг, хүчтэй бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд таньд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг үл тоомсорлодог тань хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг. Тоглоом сайн даадаг, гүйлгээ ухаан сайтай болохоор амьдраолд алдахгүй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бүх зүйл болох нь тэр.

    Улбар шар: Хариуцлагатай бөгөөд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хүрэхийн тулд шургуу хөдөлмөрлөдөг. Өрсөлдөөнөөс татгалздаггүй. Хэнд ч итгэдэггүй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол түүнийг яаж ч ятгаад нэмэргүй.

    Хөх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггүй нэгэн. Найз нөхдийн дунд нэр хүндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй байнга хувирч байдаг.

    Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нилээд хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг та мартуузай. Дотоод мэдрэмж сайтай ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг.

    Мөнгөлөг: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй,шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн асуудал нь ээдрээтэй болдог.

    Цагаан: Гал дөлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бүх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггүй. Эрхэмсэг байдалтай, хүнийг зөв юманд урамшуулахыг мэддэг.  Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг.

    Хар: Та эрүүл чийрэг, зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай нэгэн. Бусдыг өрөвдөх нь цөөн. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг өвөрмөц байдлаар цэцэглүүлэх нь элбэг.

    Цайвар ногоон: Та тайван амгалан, зөөлөн төрөлд хамаарагдана. Хүч хэрэглэсэн ямар ч зүйлд дургүй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрүүлээс дөлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугүй гэсэн үг биш. Хэрэгтэй үгийг хэлэх үед нь харамладаггүй. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй тул хамт байхад уйдахааргүй нэгэн.

    Бор: Хөдөлгөөн. Таныг ганц энэ үгээр тодорхойлоход л хангалттай. Чөлөөтэй хөнгөн шингэн, буёдыг өөртөө ойртуулдаггүй. хэнтэй ч хялбар дотносдоггүй. Магадгүй дотонсож чаддаггүй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн үг биш л дээ. Та дурламтгай нэгэн. Зөрөөд өнгөрөх агшинд дурласан шигээ өөр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хүнээ олтол хайсаар л байна. Харин төгс төгөлдөр байх шаардлага нь дэндүү өндөр тул эрэл тань мухардалд хүрэх нь элбэг.

    Цэнхэр: Та өөртөө нэг их итгэлтэй бус, гэхдээ хэрэгтэй цаг үе дээ маш шийдэмгий зоригтой байж чаддаг. Хээнцэр донж маягтай хувцасладагт тань хүмүүс татагддаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголтоо хийдэг нь таны алдаа онооны аль алинд хүргэж болохыг сануулъя.

    Хөх: Анхаарал татсан, таашаал сайтай амьдрах дуртай, амьдралд үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй сул талтай. Хайр дурлалд гал халуун. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй байж мэдэхээр нэгэн. Гэвч өөрийгөө гомдоосон нэгнийг уучлах нь ховор.

    Оюу ногоон: Тогтворгүй. Сэтгэл хөдлөл нь маг хурдан өөрчлөгддөг. Ганцаардмал, аялах дуртай, үнэнч, бас сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хүргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хүнд бөгөөд энэ асуудал толгойг тань өвтгөж сэтгэлээр унамтгай болгодог.


    Category: Зєвлєгєє | Views: 537 | Added by: Slim_shady | Rating: 0.0/0
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2016
    Make a free website with uCoz