Мягмар, 2024-04-16, 9.13.00
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  1 сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2011 » 1 сар » 7 » Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч [1-р хэсэг]
    0.41.31
    Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч [1-р хэсэг]

    Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүнийх болгож байжээ. Бага хурлыг тараасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цолыг бий болгосон юм.

    Пунсалмаагийн Очирбат

    Пунсалмаагийн Очирбат нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч юм.

    П.Очирбат 1942 онд Завхан аймагт төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэнЭдийн засгийн шинжлэх ухааны докторпрофессор.

    П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна.

    П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

    Нацагийн Багабанди
    Нацагийн Багабанди нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм.
    Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.
    Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй. 1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн.
    Түүний ажилласан байдал
    • 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
    • 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.
    • 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх
    • 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
    • 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
    • 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
    • 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.
    Бүтээлүүд
    • "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)
    • "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)
    • "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)
    • "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/
    • 1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд
    • 1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
    • Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/
    • Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/
    Сонгуульт ажил
    • 1980-1984 Төв аймгийн ардын хурлын депутат
    • 1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн
    • 1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн
    • 1992-1997 Улсын Их Хурлын гишүүн
    • 1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/
    Шагнал, алдар цол
    • 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
    • 2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлєгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /
    • 2006 онд Сүхбаатарын одонгоор
    • 2005 онд АНУ -ын Индиана мужийн Блүүмингтон хотын хүндэт иргэн
    Хүндэт доктор цол
    • 1995 онд Украйн улсын Одесс хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол
    • 1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол
    • 1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол
    • 1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол
    • 1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол
    • 2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол



    Эх сурвалж: wikipedia нэвтэрхий толь
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 872 | Added by: sinner | Tags: Монгол Улс, ерөнхийлөгч, төрийн тэргүүн, Монгол, President | Rating: 5.0/1
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz