Пүрэв, 2024-04-25, 6.17.38
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  1 сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2011 » 1 сар » 6 » Microsoft корпорацийн түүх
    11.55.01
    Microsoft корпорацийн түүх
    Дэлхийд тэргүүлэх асар том корпраци болох Microsoft-н түүхийг бид тэр бүрчлэн мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ бүгдийн яг одоо мэдээд аваарай. Бид тэдний бүтээсэн зүйлүүдийг л өдөр тутамд хэрэглэж ирсэн билээ. Хэрвээ Bill Gates хэмээх хүн байгаагүй бол Computer ингэж хурдацтай хөгжихгүй ч байсан юм билүү хэн мэдлээ....

    1975 – Багын найзууд болох Паул Аллен, Билл Гейтс нар "Altair" нэртэй компьютерийн программчлалын хэлийг хамтран бичиж, зөвшөөрөл авчээ. Энэ нь өдгөө 30 гаруй жилийн түүхтэй "Microsoft" корпорацийн анхны бүтээл байсан юм.
    1979 оны нэгдүгээр сарын 1 – "Microsoft" АНУ-ын Нью Мехико мужийн Альбукерке хотоос Сиэтл муж руу нүүжээ.
    1980 – "IBM"-ээс PC-нд зориулсан үйлдлийн систем бүтээх эрхийг "Microsoft"-д олгов. "Microsoft" өөр компаниас 50 мянган ам.доллараар программ хангамжийг нь худалдан авч, MS-DOS хэмээн нэрлэжээ. Тухайн жилд Стийв Баллмер "Microsoft"-д нэгдсэн байна.
    1981 оны наймдугаар сарын 12 – "IBM"-ээс MS-DOS үйлдлийн систем бүхий компьютерийг олон нийтийн хүртээлд хүргэв.
    1983 – "Microsoft" "Word" программынхаа анхны хувилбарыг хэрэглэгчдэд хүргэж, "Windows” нэртэй үйлдлийн систем бүтээх болсон тухайгаа зарлав. Паул Аллен дэд ерөнхийлөгчөөр ажиллах саналд гарын үсэг зурсан хэдий ч захирлуудын зөвлөлд хэвээр байсаар байв.
    1985 оны арваннэгдүгээр сар – "Microsoft" өөрсдийн "Windows" үйлдлийн системийнхээ анхны хувилбарыг гаргажээ.
    1986 оны гуравдугаар сарын 13 – "Microsoft"-ын хувьцаа хөрөнгийн биржүүдээр худалдаалагдаж эхэлсэн байна.
    1989 оны наймдугаар сарын 1 – Одоо дэлхий даяар ноёлоод буй бизнесийн программ хангамж болох "Microsoft Office"-ыг олон нийтэд танилцуулав.
    1991 – Улсын арилжааны комиссоос "Microsoft" корпорацийг компьютерийн үйлдлийн системийн зах зээл дээр хэт монополчилж байна хэмээн шалгаж эхэлжээ. Гэхдээ энэхүү мөрдлөгийг хоёр жилийн дараа ямар нэгэн албаны тайлбар, тайлангүйгээр зогсоосон байна.
    1994 оны нэгдүгээр сарын 1 – Билл Гейтс Хавай арал дээр өөрийн эхнэр Мелинда Френчтэй гэрлэв.
    1994 оны долдугаар сар – "Microsoft" бусад компьютер үйлдвэрлэгчидтэй хийсэн гэрээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. Хэлэлцээрийг Улсын шүүхээс няцаасан боловч 1995 онд ахин байгуулсан байна.
    1995 оны наймдугаар сарын 24 – "Microsoft" корпораци "Windows 95" үйлдлийн системээ гаргалаа.
    1995 оны арваннэгдүгээр сарын 27 – "Microsoft" корпораци "NetScape"-ын "Navigator" вэб браузертай өрсөлдөхөөр "Internet Explorer 2" интернэт хөтчийг олон нийтэд танилцуулав.
    1995 оны арванхоёрдугаар сарын 7 – Билл Гейтсийн бодлого "Microsoft" корпорацийн стратегийг зөвхөн интернэт дээр төвлөрүүлэх болов.
    1997 оны наймдугаар сарын 6 – "Microsoft" болон "Apple Computer" нар технологио хуваалцах асуудлыг зөвшөөрч, удаан үргэлжилсэн өс хонзонг хоёр тийш болгожээ.
    1997 оны аравдугаар сарын 20 – Бусад компьютер үйлдвэрлэгчид "Microsoft” корпорацийн "Windows" үйлдлийн системийг ашиглахын тулд тус компанийн интернэт браузерийг суулгах ёстой гэсэн шаардлагыг хуулийн тогтоол зөрчсөн хэмээн үзэж, АНУ-ын Хууль зүйн яамнаас "Microsoft" корпорацийг шүүхэд өгсөн байна.
    1998 оны тавдугаар сарын 18 – Хууль зүйн яам болон 20 мужийн удирдлагын зүгээс "Microsoft" корпораци зах зээлд хэт ноёлж, өрсөлдөөнийг үгүй хийж байна хэмээн шүүхэд ханджээ. Харин нэг муж нь удалгүй дээрх заргаас нэрээ татаж авсан байна.
    1998 оны долдугаар сарын 21 – Стийв Баллмер "Microsoft"-ын ерөнхийлөгчийн суудалд суув.
    1998 оны аравдугаар сарын 19 – Шударга бус өрсөлдөөний асуудал ахин гарч, 1999 оны зун хүртэл үргэлжлэв.
    1999 оны арваннэгдүгээр сарын 5 – АНУ-ын дүүргийн шүүгч Томас Пенфилд Жэксон "Microsoft" зах зээл монополчилж байгааг нотлох баримт олж, түүнийгээ нийтэд зарлажээ.
    2000 оны нэгдүгээр сарын 13 – Гейтс өөрийн ерөнхий захирлын суудлыг Баллмерт шилжүүлсэн хэдий ч тэрбээр эзэн хэвээр үлдэж, программ хангамжийн архитекторын салбарын удирдлагаар томилогджээ.
    2000 оны хоёрдугаар сарын 17 – "Microsoft" корпораци "Windows 2000" үйлдлийн системээ гаргалаа.
    2000 оны зургадугаар сарын 7 – Жэксон "Microsoft" корпорацийг хоёр хуваагдаж, хоёр тусдаа компани болохыг санал болгов.
    2000 оны есдүгээр сарын 26 – Жэксоны шийдвэрийн талаар "Microsoft" корпорацийн заргыг Дээд шатны шүүх хэлэлцэхээс татгалзжээ.
    2001 оны есдүгээр сарын 6 – Хууль зүйн яамнаас "Microsoft" корпорацийг хуваагдах шаардлагагүй талаар мэдэгдэв.
    2001 оны аравдугаар сарын 25 – Дэлхий даяар "Windows XP" үйлдлийн системийг гаргалаа.
    2001 оны арваннэгдүгээр сар – "Microsoft" корпораци болон Хууль зүйн яам шударга бус өрсөлдөөний асуудлыг шийдвэрлэх туршилтын хэлэлцээрт хүрчээ.
    2002 оны наймдугаар сар – "Microsoft" корпораци Хууль зүйн яамны тохиролцоонд нийцүүлж, ажил хэрэг болон бүтээгдэхүүндээ зарим нэгэн өөрчлөлтийг хийж эхлэв.
    2003 оны зургадугаар сарын 23 – "Microsoft"-оос зөөврийн жижиг компьютер болон гар утсанд зориулсан "Windows Mobile" үйлдлийн системээ гаргав.
    2004 оны гуравдугаар сарын 24 – Европын холбооноос "Microsoft" корпорацийг шударга бус өрсөлдөөн гаргасан хэмээн 613 сая ам.доллараар торгосон.
    2004 оны арванхоёрдугаар сарын 22 – Европын холбооны шүүхээс "Microsoft"-ын гуравдугаар сард гаргасан заргын няцаав.
    2005 оны тавдугаар сарын 12 – "Microsoft" корпораци Xbox тоглоомыг консолоо худалдаанд гаргажээ.
    2005 оны долдугаар сарын 1 – "Microsoft" корпораци шударга бус өрсөлдөөнийг зохицуулах үүднээс "IBM"-д 775 сая ам.долларыг бэлнээр, 75 сая ам.долларыг программ хангамжаар орлуулж төлөхийг зөвшөөрчээ.
    2005 оны аравдугаар сарын 11 – "RealNetworks" компани шударга бус өрсөлдөөний асуудлаар "Microsoft" корпорациас 761 сая ам.долларыг нэхэмжлэв.
    2006 оны гуравдугаар сарын 23 – "Microsoft" корпораци "Windows" үйлдлийн системээ илүү хялбаршуулж, зарим нэгэн өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн хувилбараа олон нийтэд хүргэжээ.
    2006 оны зургадугаар сарын 15 – Билл Гейтс 2008 оны долдугаар сард өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй "Microsoft" корпорацийг орхиж, өөрийн буяны сангийнхаа ажилд илүү анхаарлаа хандуулна хэмээн мэдэгдэв.
    2006 оны арваннэгдүгээр сарын 14 – "Microsoft" "Zune" нэртэй дуу тоглуулагчаа хэрэглэгчдийн гарт хүргэлээ.
    2007 оны нэгдүгээр сарын 30 – "Microsoft" корпорацийн удаан хүлээлгэсэн "Windows Vista" үйлдлийн систем болон "Office 2007" программ хангамж гарав.
    2008 оны нэгдүгээр сарын 31 – "Microsoft" корпораци "Yahoo"-г 44.6 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавилаа. Эцсийн дүнд "Microsoft"-ийн зүгээс "Yahoo"-д 47.5 тэрбум ам.долларыг санал болгосон боловч "Yahoo" хүлээж аваагүй юм.
    2008 зургадугаар сарын 27 – Гейтс өөрийн бүхий л амьдралаа зориулсан компаниас гарч, удирдах зөвлөлийн даргаар үлджээ.
    2009 оны 11-р сард "Microsoft" корпорацийн "Windows 7" үйлдлийн системийг хэрэглээнд гаргасан.

    эх сурвалж: on1o.blogspot.com
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 902 | Added by: sinner | Tags: corporation, microsoft | Rating: 5.0/1
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz