Нээлттэй байдал харилцаанд хамгаас
чухал ч ярианы зарим нэгэн сэдэв зөрчилдөөн үүсгэж болох тул найз охиноосоо
нууж байх нь дээр. Үүнд:
1.
Хууралт. Та бусдыг өөрийнх нь сайх сайхны төлөө хуурсан байлаа ч энэ талаараа
хэлээд хэрэггүй. Түүний итгэлийг бүрмөсөн алдаж магадгүй.
2.
Бизнесийн нууц. Бүсгүйд таны хэрхэн мөнгөтэй болдог талаар дэлгэрэнгүй мэдэх
шаардлага бий гэж бодож байна уу? Ханьдаа өөрийн амжилтын нууцыг дэлгэх гэж
яарах хэрэггүй. Таны амжилт нэгэн нууц хэвээрээ үлдсэн нь дээр байх болно.
3. Гэр
бүлийн нууц. Таны эмэг эх, нагац нартайгаа ямар асуудал болон харилцаатай байх
нь та хоёрын дотно харилцаанд огт нөлөөлөхгүй. Энэ яриа бүсгүйг залхаахаас
хэтрэхгүй.
4. Төгс
бүсгүйн талаарх таны мөрөөдөл. Та том хөхтэй, шаргал үст хүүхнийг хөлнөөс нь
толгой хүртэл дүрслэж ярих нь ямар ч эмэгтэйг (ялангуяа намхавтар, хар үстэй
бүсгүйг) гомдоох болно.
5. Таны
алдаа. Танд болон найзууд тань инээдтэй, шалихгүй мэт санагдсан алдаа (хуучных
ч бай) бүсгүйн хувьд өөрийг тань "азгүй амьтан" гэж итгэлтэйгээр
дүгнэхэд хангалттай байх болно.
6. Хуучин
найз охидын жагсаалт. Хэрэв таньд ийм муу зуршил байдаг бол сайтар нуух
хэрэгтэй. Хэрвээ найз бүсгүй тань олбол та өнгөрөө л гэсэн үг.
7. Садар
самууныг сурталчилсан зүйлс. Ихэнх эмэгтэйчүүд ийм төрлийн сэтгүүл, кино
зэргийг зөвхөн завхайрагчидад л зориулсан гэж үздэг. Таньд найз охиныхоо
итгэлийг эргүүлэн олж авахад тун хэцүү байна.
8. Мөнгө.
Танилцаад удаагүй байх үедээ түүнд хэдэн төгрөгний цалин авдаг тухайгаа хэлээд
хэрэггүй. Ямарч харилцаанд мөнгө ямагт сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл
таныг байгаагаар тань бус "гуйлгачин" эсвэл "захирал"
болгон харна.
9. Бусдын
нууц. Найзуудынхаа нууцыг хадгалж сурах хэрэгтэй. Үгүй бол бүсгүй таныг
"чалчаа" буюу найдваргүй нэгэн гэж үзэх болно.
10. Амьдралын туршлага. Та хал
үзэж, халуун чулуу долоосон нэгэн, тэр бүү хэл насаар үе мултарсан байсан ч
өөрийнхөө мэдлэг, туршлагаа эмэгтэйн өмнө бүү товойлго. Хэтэрвэл таныг
уйтгартай хөгшин хүн мэтээр тооцох болно.
|