Бямба, 2024-04-20, 8.05.04
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  8 сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2010 » 8 сар » 28 » 2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна
    5.50.06
    2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна
    Ерөнхий сайд С.Батболд  говийн аймгуудаар хийж байгаа албан томилолтынхоо үеэр ингэж мэдэгдлээ. Тэрбээр энэ сарын 25-нд Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй  "Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани нь одоогийн байдлаар туршилтын олборлолт явуулж байгаа  аж. Он гарсаар 328739 баррель нефть олборложээ. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих юм байна.

    Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат нь 2010 онд дуусна. Цааш 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой бий. Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая хэмээн Ерөнхий сайдад танилцуулж байлаа. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосны боловсруулах үйлдвэр барихад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр барих шаардлагатай. Одоогийн байдлаар ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани мэргэжлийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа ажээ.

    Байгаа энэ боломж нөөц дээрээ түшиглээд Монгол Улс өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүнтэй болох эх үндэс  бүрдэж байгаа бөгөөд 2014 онд боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат байдаг байсан бол одоо үүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох цаг тун ойртжээ. Улс төрийн түвшинд олон жил яригдаж байгаа  газрын тосны  боловсруулах үйлдвэр барих том ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна.

    www.harsuld.ucoz.com
    Category: Мэдээ мэдээлэл | Views: 842 | Added by: xapx | Rating: 0.0/0
    Total comments: 1
    0  
    №:1    Hэр: banzai_mn     Бичсэн: (2010-08-29 7.57.03) [Мэдээ]
    Unen bol mongold ashigtai l yum bna. iim yum hiigeed bval zugeer shuu SAIDAA? clap clap clap clap clap

    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz