Мягмар, 2024-04-23, 4.27.44
Welcome Зочин | RSS
Main | Sign Up | Login

Хайсан бүхнээ эндээс ол...

Site menu
Login form
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Section categories
Мэдээ мэдээлэл
Программ хангамж
Fashion, график, дизайн
Элдэв зураг
Дэлгэцийн зураг
Тоглоом
Өгүүллэг, дууны үг, шүлэг
Видео, Хошин шог, funny
Гадаад дуу, клип
Кино ертөнц, хүүхэлдэй
Хичээл
Хичээл ..::Ucoz::..
Зєвлєгєє
Сонин Хачин
Бусад
Search
Calendar
«  10 сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Одоо сүлжээнд нийт 1
    Зочин 1
    Хэрэглэгч 0
    Main » 2011 » 10 сар » 8 » 2000 төгрөгийн нэгжний гурав дахь байрны эзэн тодорлоо
    11.33.26
    2000 төгрөгийн нэгжний гурав дахь байрны эзэн тодорлоо

    -"Юнител” группийн "5 БАЙР 5 АЗТАН” сугалаат урамшуулал үргэлжилж байна
    Ердөө 2000 төгрөгийн нэгж худалдаж аваад бүрэн тавилгатай байрны эзэн болно гэдэг ховорхон тохиох аз билээ.
    Таван жилийн ойгоо угтаж "Юнител” группээс явуулж буй "5 байр 5 азтан” сугалаат урамшуулал үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр гурав дахь байрны азтан тодорлоо.
    "Юнител” группээс урьдчилсан төлбөрт нэг сая хэрэглэгч тутамд "5 байр 5 азтан” сугалаат урамшуулал явуулж байгаа билээ. Энэ удаа 88844703 дугаарын хэрэглэгч Бадмаа овогтой Анхбаяр супер хонжвор болох иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны эзэн болжээ.....


    Б.Анхбаяр нь Хүнсний технологийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутан. Орон даяар МҮОНТ-ээр азтангуудыг тодруулах үед Б.Анхбаяр азтан болсон гэдгээ огт мэдээгүй явсан аж. Учир нь тухайн үед түүний гар утас хаалтай, унтраалттай байжээ. Дашрамд дурдахад 88844703 дугаар Б.Анхбаярын өөрийн нэр дээр биш байсан аж. Түүний хамаатны ах болох Ш.Золбоо хоёр жилийн өмнө дүүдээ энэ дугаарыг бэлэглэж байжээ. Сугалааны журмын дагуу хонжворыг зөвхөн дугаарын эзэмшигчид олгох ёстой тул бяцхан асуудал гарч амжжээ. Гэхдээ ах Ш.Золбоо нь маш шударга хандаж, дүүгийнхээ нэр дээр тэр дор нь дугаараа шилжүүлж өгчээ. Үүнийг сонссон хүмүүс шударга сайхан сэтгэлтэй ахын буян дүүд нь аз авчирч чадлаа гэж хэлж байв.

    Ийнхүү азтан болсон Б.Анхбаяр сэтгэгдлээсээ хуваалцахдаа "Би утсаа асаасан чинь баяр хүргэсэн олон хүн мессэж бичсэн байлаа. Манай гэрийнхэн намайг мэдээгүй байхад мэдсэн тул баярлаж бяцхан тэмдэглэж амжсан” гэж ярьж байв.

    Тэрбээр "Юнител” группийн сугалааны анхны тохиролд идэвхтэй оролцож 2000 төгрөгийн нэгжийг олонтаа худалдаж авч байсан гэнэ. Харин хоёр дахь сугалаанд оролцоогүй бөгөөд гурав дахь сугалаанд ердөө ганц удаа 2000 төгрөгийн нэгж авснаар ийнхүү аз, од нь гийжээ.

    Ер нь супер азтангуудаас ихэвчлэн хүмүүс утсаар "Энэ сугалаа хэр шударга явагдсан бэ” гэдгийг асуудаг гэнэ. Б.Анхбаяр ярихдаа "Над руу олон хүн ярьж энэ талаар асуусан. Сугалаа үнэхээр шударга явагдддаг юм билээ. Бурхан гэж байдаг бол би талархъя” гэсэн юм. Мөн тэрбээр өөрт нь баяр хүргэсэн олон хүнд талархаж байгаагаа илэрхийлсэн.

    Шинэ байрны азтанд "Юнител” группийн дэд захирал Г.Болд байрны батламж гардуулахдаа 100 мянган төгрөгийн нэгж мөн бэлэглэж баяр хүргэж буй хүмүүс рүүгээ утасдаарай гэдгийг хэлж байв.

    Супер хонжвороос гадна бусад азтан болсон тохирлыг танилцуулъя. Сонгодог үйлчилгээний шинэ дугаар гар утсанд зориулсан хязгааргүй интернэт багцийн бүтэн жилийн эрх бүхий IDEOS X5 ухаалаг гар утсыг 88197603 дугаарын хэрэглэгч Б.Цогтсүмбэр хожжээ.

    Бүтэн жилийн хэрэглээний эрхтэй Live модемыг 88641313 дугаарын хэрэглэгч Т.Батсайханд таарсан бол бүтэн жилийн хязгааргүй ярианы эрхтэй DOPIN гар утсыг 88951815 дугаарын хэрэглэгч Б.Ариунтуяа, бүтэн жилийн мессежний эрхтэй Wind гар утсыг 88141899 дугаарын хэрэглэгч Ч.Ариунаа нар тус тус тодорчээ.

    Ийнхүү "5 БАЙР 5 АЗТАН” сугалааны азтанг тодруулах гурав дахь арга хэмжээ орон даяар амжилттай болж өнгөрлөө. Дараагийн бүрэн тавилгатай байрны дөрөв дэх азтанг энэ аравдугаар сарын 17-ны өдөр МҮОНТ-ээр шууд тодруулах аж. Тиймээс шинэ байр азтай таныг ч гэсэн хүлээж байгаа гэдгийг дуулгая. "Юнител” группээс зохион байгуулж буй дараа дараачийн шинэ байр эзнээ хүлээж байгаа тул "Юнител” группийн урьдчилсан төлбөрт 2000 төгрөгийн нэгжийг худалдаж авахад л болно.

    Эх сурвалж: Gogo.mn

    Category: Мэдээ мэдээлэл | Views: 1218 | Added by: sinner | Rating: 4.5/2
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Copyright MyCorp © 2024
    Make a free website with uCoz